Веб хөгжүүлэлт

WinAcademy – Маркетинг, Дизайн, AI, Бодит Ур Чадвар Олгох Платформ

Маркетинг, дизайн, хиймэл оюун (AI)-ийн практик ур чадварыг хөгжүүлэх онлайн сургалтын платформ.

WinAcademy нь "Суралц · Бүтээ · Ажилд ор" зарчмаар оюутнууд болон карьерийн эхэн үеийн залууст богино хугацаанд мэдлэг олгож, бодит даалгавраар баталгаажуулж, ажилд зуучлуулахад чиглэсэн цогц платформ юм.

WinAcademy – Маркетинг, Дизайн, AI, Бодит Ур Чадвар Олгох Платформ

Project Overview

Орчин үеийн веб технологид тулгуурласан WinAcademy нь онлайн сургалтыг хэрэглэгчдэд шууд хүртээмжтэй, хялбар ойлгомжтой хүргэдэг. Курсын каталог, гишүүнчлэлийн систем, онлайн төлбөрийн шийдэл, медиа хичээл, хэрэглэгчийн сэтгэгдэл болон админ самбар бүхий бүрэн шийдэлтэйгээр бүтээгдсэн.

Гол онцлогууд

  • Курсын каталог, түргэн элсэлт
  • Гишүүнчлэлийн систем (membership access)
  • QPay интеграцтай онлайн төлбөрийн систем
  • Видео сургалт ба медиа сан
  • Хэрэглэгчийн үнэлгээ, сэтгэгдэл
  • CMS (мэдээ, зар, FAQ)
  • Админ самбар: контент, хэрэглэгч, төлбөр удирдах
  • Гүйцэтгэлийн аналитик, аудит лог

Ашигласан технологиуд

Next.jsTypeScriptTailwindMongoDBCloudinaryNextAuthQPay

Төслийн дэлгэрэнгүй

Хугацаа: 1 сар
Баг: 2 хөгжүүлэгч
Ангилал: Веб хөгжүүлэлт

Хөгжүүлэлтийн баг

Дэнни

Дэнни

Үүсгэн байгуулагч, Төслийн менежер & Хөгжүүлэгч

Xperience-ийг үүсгэн байгуулж, төслийн менежмент болон хөгжүүлэлтийг хариуцдан ажилладаг. Үйлчлүүлэгчдэдээ хэрэгцээтэй бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангахад төвлөрөх ба багийг алсын харааг техникийн мэдлэгээр удирдан чиглүүлдэг.

Баярбаясгалан

Баярбаясгалан

Ахлах хөгжүүлэгч

Багийн ахлах хөгжүүлэгч. Вебсайт болгоны ар дахь нарийн төвөгтэй кодуудыг бичиж, үйлчлүүлэгчдийн эцсийн бүтээгдэрүүнийг бэлэн болгон хүргэх чухал үүргийг гүйцэтгэнэ.

Сорилт ба Шийдлүүд

Сорилтууд:

  • Онлайн төлбөрийн системийг шууд сургалтын хандалттай уялдуулах
  • Их хэмжээний видео ба медиа контентыг оновчтой удирдах
  • Гишүүнчлэл ба сургалтын хандалтын түвшинг удирдах
  • Аюулгүй нэвтрэлт ба хэрэглэгчийн өгөгдөл хамгаалах

Шийдлүүд:

  • QPay API ашиглан төлбөр төлсний дараа хичээлд автоматаар хандалт олгох webhook холболт хийсэн
  • Cloudinary ашиглан медиа файлуудыг шахаж, хурдтай стрийминг шийдсэн
  • Membership system-ийг MongoDB дээр role-based access control-оор хэрэгжүүлсэн
  • NextAuth ашиглан Google/Facebook нэвтрэлтийг аюулгүй холбож, хэрэглэгчийн эрхийн удирдлагыг төвлөрүүлсэн