Веб хөгжүүлэлт

Sunrise Mongolia – Аялал жуулчлалын платформ

Монгол орны шилдэг аялалуудыг танилцуулж, захиалга өгөх боломжтой орчин үеийн аялал жуулчлалын веб сайт.

Sunrise Mongolia нь Монгол орны хамгийн сайхан аялал, адал явдлуудыг танилцуулах зорилготой инновацийн аялал жуулчлалын платформ юм. Энэхүү платформ нь аялагчдад аялалын талаархи дэлгэрэнгүй мэдээлэл болон найдвартай хэрэглэгчийн туршлагыг олгодог.

Sunrise Mongolia – Аялал жуулчлалын платформ

Project Overview

Орчин үеийн веб технологиор бүтээгдсэн Sunrise Mongolia нь Монголд адал явдал хайж буй аялагчдад ойлгомжтой хэрэглэгчийн туршлагыг санал болгодог. Платформ нь шүүлтүүртэй аялалын каталог, медиа галерей, SEO оновчтой нүүр хуудсууд, захиалгын хүсэлтийн форм зэрэг онцлогтой. Админууд урт хугацаанд найдвартай удирдахын тулд хариуцлагатай админ самбараар аялалын хөтөлбөр, үнэ, урамшуулал зэргийг шинэчилж болно.

Гол онцлогууд

  • Шүүлтүүртэй аялалын каталог
  • Медиа галерей
  • SEO оновчтой нүүр хуудсууд
  • Захиалгын хүсэлтийн форм
  • Уян хатан вебсайт удирдлагын админ самбар
  • Гүйцэтгэлд төвлөрсөн UI

Ашигласан технологиуд

Next.jsTypeScriptTailwindMongoDBCloudinaryReCAPTCHA

Төслийн дэлгэрэнгүй

Хугацаа: 2 долоо хоног
Баг: 2 хөгжүүлэгч
Ангилал: Веб хөгжүүлэлт

Хөгжүүлэлтийн баг

Дэнни

Дэнни

Үүсгэн байгуулагч, Төслийн менежер & Хөгжүүлэгч

Xperience-ийг үүсгэн байгуулж, төслийн менежмент болон хөгжүүлэлтийг хариуцдан ажилладаг. Үйлчлүүлэгчдэдээ хэрэгцээтэй бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангахад төвлөрөх ба багийг алсын харааг техникийн мэдлэгээр удирдан чиглүүлдэг.

Баярбаясгалан

Баярбаясгалан

Ахлах хөгжүүлэгч

Багийн ахлах хөгжүүлэгч. Вебсайт болгоны ар дахь нарийн төвөгтэй кодуудыг бичиж, үйлчлүүлэгчдийн эцсийн бүтээгдэрүүнийг бэлэн болгон хүргэх чухал үүргийг гүйцэтгэнэ.

Сорилт ба Шийдлүүд

Сорилтууд:

  • Төрөл бүрийн аялалын хөтөлбөр, сонголтыг зохицуулж чадах нарийн төвөгтэй аялалын шүүлтүүрийн систем зохиох
  • Гүйцэтгэлийг удаашруулахгүйгээр их хэмжээний медиа контентыг удирдах, оновчлох
  • Техникийн мэдлэггүй хэрэглэгчдэд контент засах, шинэ санал нэмэх, зураг удирдах боломжийг олгох уян хатан админ самбар бүтээх
  • Харааны баялаг, медиа ихтэй платформын өндөр гүйцэтгэлийг хангах

Шийдлүүд:

  • MongoDB агрегацийг ашиглан аялагчдад нарийвчилсан, хурдан хайлт хийх боломжтой тусгай аялалын шүүлтүүрийн хөдөлгүүр хөгжүүлсэн
  • Cloudinary-г нэгтгэн медиа боловсруулалтыг оновчтой болгож, хурдан ачаалах хугацаа, өндөр чанарын дүрслэлийг хүргэсэн
  • Админууд мэдээлэл шинэчлэх, шинэ зураг оруулах, аялал удирдах, онцлог нэмэх боломжтой хүчирхэг админ самбар бүтээж, хөгжүүлэгчдээс хараат бус урт хугацаанд уян хатан байдлыг хангасан
  • Next.js-ийн зургийн оновчлол, кэшлэлтийг ашиглан бүх төхөөрөмж дээр хурд, найдвартай байдлыг нэмэгдүүлсэн